Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

XVII ЖАРНЫ "ХИЛЭНТ ЭХ" ХЭМЭЭХ МОДОН ЛУУ ЖИЛИЙН САРЫН ШИНИЙН БАЯРЫН ХУРАЛ

2024-02-11

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон Луу жилийн Сарын шинийн баярын хурал өчигдөр /2024.02.09/ аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа.
Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, нар иргэдэд сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон Луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан Төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардууллаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%