Улс, аймаг орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан ГХБХБГ-ын дарга гавьяат эдийн засагч К.Болатыг Баян-Өлгий аймгийн дээд шагнал болох "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр өргөмжиллөө.
Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар захирамжаар аймгийн "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр өргөмжлөгдсөн К.Болатын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл гардуулан чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ.