Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа. Тусгай шалгалтын бүртгэл 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагаас 03 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл цахимаар явагдана. Шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна. Сонгон шалгаруулалтын зарын дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайт, Өвөрхангай аймгийн www.uvurkhangai.gov.mn цахим сайтаас болон мөн доорх холбоосоор орж авна уу.