Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-02-20

Өнөөдөр /2024.02.20/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудал, нийтлэг гарсан зөрчил дутагдлаа ярилцаж, ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцох Зөвлөлдөх уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 1-24 хороодын Засаг дарга, Иргэдийн зөвлөл, Нийтийн эргүүл, Хамтарсан баг, Олон нийтийн байцаагч нараас бүрдсэн нийт 400 орчим хүн оролцлоо.
Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, дүүргийн Цагдаагийн газрын дарга Ц.Амгалан-Энх, 2 дугаар хэлтсийн дарга Ү.Анхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр нар оролцож тайлан мэдээ танилцууллаа.
Энэ үеэр 2024 онд үргэлжлэх Шилдэг хамтарсан баг, шилдэг хамтарсан багийн гишүүн шалгаруулах удирдамжийг Хороодын хамтарсан багуудад гардуулан өглөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%