Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ” Ц.ДАГВАДАШ ЭРХЭМД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-02-15

 
Сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай аймгийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэм хүндтэй аймгийн төр нийгмийн зүтгэлтэн Ц.Дагвадаш, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарт “Монгол улсын Гавьяат” гэх эрхэм цолыг гардуулсан билээ.
1985 оноос өдийг хүртэл нутгийн бодлого шийдвэр, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг батжин бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар яваа Монгол улсын үйлчилгээний гавьяат Цэндийн Дагвадаш даргад аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж баярт мөчийг хуваалцлаа.
Нутгийн олны зүгээс эрхэм хүмүүст халуун баяр хүргэж урт наслаж удаан жаргахын ерөөл өргөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%