Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ БАТ-ЭРДЭНЭ ӨНӨӨДӨР "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ"" ЦОЛ ХҮРТЛЭЭ

2024-02-08

Өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга асан, Рашаант сумын Төлөөлөгч Батмөнхийн Бат-Эрдэнэ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ. Батмөнхийн Бат-Эрдэнэ нь 1994 оноос өнөөг хүртэл зөвхөн Рашаант сумаасаа Булган аймгийн ИТХ-д 8 удаа төлөөлөгчөөр сонгогдож, сонгогч олныхоо итгэлийг хүлээн ажилласан түүхэн гавьяатай эрхэм билээ.
Мөн тэрээр Рашаант сумын Засаг даргаар 24 дэх жилдээ ажиллаж байна.
Түүний 8 удаа сонгогдсон энэхүү түүхэн амжилт нь манай улсын хэмжээнд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ИТХ-ын түүхэнд цор ганц, дахин давтагдашгүй тохиолдол юм.
Эцэс төгсгөлгүй хөдөлмөрч, шинийг санаачлагч, цаг үеэ онцгой сайн мэдэрч, аливаа асуудалд чин сэтгэлээсээ ханддаг оюунлаг байдал нь манай аймгийн хөгжил цэцэглэлт төдийгүй, Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшин бэхжих үйл хэрэгт өндөр хувь нэмрийг оруулсаар байна.
Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ танд нутгийн зон олныхоо өмнөөс, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олноос халуун баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%