Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

З.ОЧИРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛЛА

2024-01-30

 
Аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ёст уламжлалаа дээдлэн малч ухааныг залгамжлан 5 хошуу малынхаа үр шимийг хүртэн аж төрж буй хөдөлмөрч иргэддээ жил бүр Монгол Улсын ууган Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналаар аймгийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлаас алдаршуулан шагнадаг уламжлалтай.
“Ногоон модон луу” жилийг угтан олгож буй З.Очирын нэрэмжит шагналаар дараах эрхмүүд тодорлоо.
✅Баян-Агт сумын Дулаанхаан багийн малчин:
Хишигсүрэнгийн Баасандорж болон гэргий Сүнжидмаагийн Чимэдцэрэн
✅Хангал сумын Сөрт багийн малчин:
Хүрэлбаатарын Намхайцэрэн болон гэргий Балжиннямын Болормаа
✅Баяннуур сумын Ханшахайт багийн малчин Баатарын Очирбат болон гэргий Энхбатын Бямбажав
✅Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин:
Дагвадоржийн Мөнгөншагай болон гэргий Баасансүрэнгийн Оюунтуяа
✅Хутаг-Өндөр сумын Хонгор багийн Магсаржавын Лхагважаргал болон гэргий Мишигравдангийн Цэцэгмаа
✅Гурванбулаг сумын Тогоо багийн малччин:
Алтангэрэлийн Энхтайван болон гэргий Дашдоржийн Саранчимэг нарыг шагналаа.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, залуу малчдыг халамжлан хүмүүжүүлж байгаа эрхэм хүндтэй та бүхэнд халуун баяр хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%