Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэшиг сумын ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан

2024-02-28

Тэшиг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 18 дугаар хуралдаан 2024.02.28-ны өдөр хувийн 76.2 хувийн ирцтэй хуралдлаа.
Хуралдаанд нийт 21 Төлөөлөгч оролцохоос 16 Төлөөлөгч оролцож, өвчтэй, чөлөөтэй-2, оролцоогүй-3 төлөөлөгч байна.
Хуралдаанд 5 дугаар багийн иргэн Х.Пунцаг оролцлоо.
Хуралдаанаар:
1.Алтаргана наадмын бэлтгэл ажлын явцын тухай тайланг танилцуулах тухай
2.ЗДТГ-ын үндсэн хөрөнгийн 2023 оны жилийн эцсийн тооллогын дүнгийн тайланг хэлэлцэж, зарим хөрөнгийг актлах, шилжүүлэх, шинээр бий болсон хөрөнгийг бүртгэх тухай
3.Газар зохион байгуулалтын чиглэлээр сумын Засаг даргын 2021-2023 онд гаргасан захирамжийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх
4.“Шинэ хөдөө” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх
5.2023 онд.ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажил, арга хэмжээний тайланг хэлэлцэх
6.УИХ-ын сонгуулийн хэсгийг байгуулах тухай, сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ТЭШИГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5039
3633 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%