Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-04

Сарын аяны хүрээнд аймгийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 1992-1996 онуудад сонгогдон ажиллаж байсан аймгийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хурлын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга, тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчдийг танилцуулж байна.
1992 ОНЫ СОНГУУЛИАР БҮРЭЛДСЭН
АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
1992 оны нэгэн тогтоолыг бүрэн эхээр нь сийрүүлбээс:
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АРДЫН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
Төлөөлөгчдийн хурал зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1. Уг хуулийн зохих зүйл заалтад нийцүүлэн Нутгийн Өөрөө удирдах байгууллага болох баг, сум, аймгийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох ажлыг урьдчилсан бүх бэлтгэлийг хангасан үндсэн дээр 10 дугаар сард багтаан чанартай зохион байгуулахыг аймаг, сумын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга нарт даалгасугай.
2. Багийн Хурлыг 10 дугаар сарын 10-ны дотор, сумын Хурлыг 15-ны дотор, аймгийн Хурлыг 20-ны дотор тус тус сонгох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
3. Аймгийн Хурлын Төлөөлөгчдийн анхны хуралдааныг 10 дугаар сард багтаан хуралдуулсугай.
Аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга К.Мизамхан
Аймгийн АХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга Ц.Хорлоо
Энэхүү тогтоолын дагуу аймгийн хэмжээнд баг, сум, аймгийн Хурлын төлөөлөгчдийн (Энэ сонгуулиар “Ардын Хурал, Ардын Хурлын депутат” гэдгийг “Аймгийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын төлөөлөгч” гэх болжээ) сонгууль явагдаж аймгийн Хурлын төлөөлөгчөөр 43 хүн сонгогдсон байна.
Аймгийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон 43 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Пушатайн Мурат, аймгийн Хурлын Төлөөлөгчдийн Тэргүүлэгчээр П.Мурат, Ш.Жүкей, У,Хуанган, Е.Хабыл, Т.Галбаа, Ц.Хорлоо, Б.Хумар нар, нарийн бичгийн даргаар Цэндийн Хорлоо сонгогдон ажилласан байна.
1992 оны сонгуулиар аймгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс (тойргийн дарааллаар)
Алтай: 1. Л.Сумжав,2. Г.Борхүү,3. А.Авил
Алтанцөгц: 4.Т.Шөндей, 5.У.Серикбай, 6.Ц.Нурмаа
Баяннуур: 7.К.Хамза, 8.Е.Есентай, 9.А.Хасым
Бугат: 10.Х.Өмирбек, 11.Х.Бейсен, 12.Ш.Махсут
Буянт: 13.Я.Хүрлээ, 14.Ц.Хорлоо, 15.Д.Батчулуун
Булган: 16.М.Төлеубай, 17.Е.Тахырхан, 18.н.Бөдлөө
Дэлүүн: 19.н.Сауырбай, 20.М.Жамсран, 21.А.Зардыхан
Ногооннуур: 22.О.Цэрэн, 23.Н.Сома, 24.Х.Хусман, 25.Т.Галбаа, 26.Ш.Көкеш
Сагсай: 27.Т.Какен, 28.Б.Абай, 29.К.Болат
Толбо: 30.У.Мамбар, 31.Т.Тохтархан, 32.Е.Хабыл
Улаанхус: 33.Р.Хажым, 34.П,Мурат, 35.Т.Рашхан
Цэнгэл: 36.С.Уакиль, 37.А.Ариунаа, 38.С.Хасым
Өлгий: 39.К.Мизамхан, 40.Б.Хумар, 41.У.Хуанган, 42.Ш.Жүкей, 43.Х.Султанхан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%