Өлгий сумын 2, 12 дугаар багийн ард иргэдтэй УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Х.Жангавыл, Өлгий сумын удирдлагуудын хамт уулзалт хийлээ.
УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын 2024 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай" тогтоол болон УИХ-аас баталсан хууль, тогтоомж Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийж тэдний санал бодлыг сонслоо.