Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Хүчирхийллийн эсрэг хамтдаа" видео контентийн уралдааны шилдгүүд тодорлоо.

2024-03-14

Сумын хэмжээнд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл, дээрэлхэлтийн хор уршгийн талаарх ойлголтыг нийгэмд таниулах зорилгоор Уянга сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан Ганданцээпэллин хийдийн дэмжлэгтэйгээр Жигд Тод гэрэлтүүлэг ТББ -тай хамтран зохион байгуулсан "Хүчирхийллийн эсрэг хамтдаа" видео контентийн уралдааны шилдгүүд тодорлоо.

Тэргүүн байранд: Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Д.Баасандулам багштай 10А анги,

Дэд байранд О.Сарангэрэл багштай 9а анги шалгарлаа. Тус ангиуд нь Дээрэлхэлт, түүний хор уршгийн талаар сонирхолтой байдлаар 2-4 минутын бичлэг хийж олон нийтэд хүргэсэн бөгөөд 3700 гаруй хүнд хүрч, үе тэнгийнхэн багш, эцэг эхчүүдэд нөлөөлөл үзүүлснээрээ онцлогтой юм. 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82,8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байдаг. Үе тэнгийн дээрэлхэлт бол сайхан харагдах хэлбэр биш юм.

Үе тэнгийн дээрэлхэлт, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4990
3594 / 72%
878 / 18%
251 / 5%
267 / 5%