Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ САРЫН АЯН

2024-03-13

Сарын аяны хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 2012-2016 онуудад сонгогдон ажиллаж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга, тухайн тойргоос сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг танилцуулж байна.
2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай шинэ хуулийн дагуу явагдсан орон нутгийн сонгуулиар 33 төлөөлөгчөөс бүрдсэн шинэ иргэдийн Төлөлөөгчдийн Хурал бүрэлдэв.
Шууд сонгогдох мандатаар 21(АН-аас-15, МАН-аас 6), нам эвслийн авсан саналаар 12 (АН-аас 6, МАН-аас 5, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс-1) төлөөлөгч сонгогджээ. Энэ удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 эмэгтэй сонгогдсон нь онцлог үйл явдал болсон байна.
Ардчилсан намаас шууд сонгогдох мандатаар:
1. Амений Достыхбек
2. Буланы Бейсен
3. Кызырын Имаммагзам
4. Бугыбайн Бекболат
5. Хузкейн Дармен
6. Турдыханы Манкей
7. Бохатханы Жирен
8. Нурахметийн Санатбек
9. Акимбайн Болатхан
10. Айланышын Мажетхан
11. Авдилийн Хадысхан
12. Дакейн Мурат
13. Рахметийн Гажайв
14. Абейн Шаймурат
15. Акремханы Ахжархын
Намын авсан санал (жагсаалтаар):
16. Бураны Лазатхан
17. Калекийн Баймурат
18. Ермекейн Харлыгаш
19. Көлтайн Абай
20. Насырын Самат
21. Хуанышын Саулеш
Монгол Ардын намаас шууд сонгогдох мандатаар:
22. Хыстаубайн Баян
23. Дулатын Бахыт
24. Нуригийн Бейбитхан
25. Тогтохын Нансалмаа
26. Аблапын Егеухан
27. Шаривын Хавыл
Намын авсан санал(жагсаалтаар):
28. Сакейн Хавал
29. Айпын Гылымхан
30. Хажекберийн Сьезгүл
31. Мичирийн Бат-Очир
32. Сыдыкын Асылбек нар сонгогджээ
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын авсан жагсаалтаар ноогдсон нэг суудалд сонгогдох хүний нэр тодроогүй тул шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар хойшлогджээ.
2012 оны 12 дугаар сарын 4-5-ний өдрүүдэд хуралдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар 32 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын даргаар Бураны Лазатхан, Тэргүүлэгчээр Б.Бейсен, К.Баймурат, А.Болатхан, Р.Гажайв, А.Ахжархын, Б.Жирен, Д.Мурат, А.Хадысхан, Н.Бейбитхан, Т.Нансалмаа нар сонгогдож, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар Калекийн Баймурат ажилласан байна.
2013 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Самат, Х.Саулеш нарыг өөрсдийн хүсэлтийн дагуу төлөөлөгчөөр чөлөөлж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр намын жагсаалтын дарааллаар сонгогдсон Шаривын Жандос, Өтейн Азимбай нарын бүрэн эрхийг, МАХН-МҮАН “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар авсан 1 суудалд шүүхийн маргаан нь шийдвэрлэгдсэн тул эвслээс нэр дэвшсэн Хыдырханы Султанханыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг нь зөвшөөрсөн байна.
2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны тогтоолоор аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Баймурат, Х.Сьезгүл, Т.Манкей нарыг төлөөлөгчөөс чөлөөлж, намын нэрийн жагсаалтаар К.Баймуратын оронд Бухарабын Нурлан, Х.Сьезгүлийн оронд Абилхайрын Мейрамхан нарыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгосон байна.
Тус Хурлын хуралдаанаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн К.Баймуратыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээс чөлөөлж, Амений Достыхбекийг Тэргүүлэгчээр сонгосон байна.
2014 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн аймгийн ээлжит ИТХ-ын хуралдааны тогтоолоор Цэнгэл сумын тойргоос нэр дэвшиж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Рахметийн Төлеугийн бүрэн эрхийг зөвшөөрсөн байна.
Тухайн Хурлын хуралдаанаас Ногооннуур сумын сонгуулийн тойргоос нэр дэвшиж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон К.Имаммагзамын бүрэн эрхийг дуусгавар болгосон байна.
2014 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн аймгийн ээлжит ИТХ-ын хуралдаанаар Ногооннуур сумын тойргоос сонгогдсон Нурахметийн Бекболатыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгож, бүрэн эрхийг зөвшөөрсөн байна.
2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн ээлжит ИТХ-ын хуралдаанаар намын авсан санал (жагсаалт)-аар сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хавал, Шаривын Жандос нарыг төлөөлөгчөөс чөлөөлж, оронд намын нэрийн жагсаалтаар Бодаубайн Серик, Маукейн Майрагүл нарыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон байна.
ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ХОРООД:
1. ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь Б.Жирен
- Гишүүд нь Н.Санатбек, Х.Саулеш, Н.Бейбитхан, Х.Баян, А.Гылымхан, С.Асылбек
2. НИЙГМИЙН БОДЛОГО, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь К.Имаммагзам
- Гишүүд нь А.Болатхан, А.Мажетхан, Н.Самат, А.Хадысхан, К.Абай, Б.Бейсен, Е.Харлыгаш, Т.Нансалмаа
3. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭР ХУДАЛДАА, ДЭД БҮТЦИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь Д.Мурат
- Гишүүд нь Р.Гажайв, А.Шаймурат, Х.Сьезгүл, Д.Бахыт, А.Егеухан, Ш.Хавыл
4. ТӨР, ЗАХИРГАА, ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР:
- Хорооны дарга нь К.Баймурат
- Гишүүд нь Т.Манкей, А.Ахжархын, С.Хавал, Х.Дармен
5. БАЙГАЛЬ ОРЧИН, СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
- Хорооны дарга нь Б.Бекболат
- Гишүүд нь А.Достыхбек, М.Бат-Очир, Б.Лазатхан нар сонгогдож ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%