Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит Хорин гуравдугаар хуралдаан болов.

2024-02-23

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит Хорин гуравдугаар хуралдаан болж өндөрлөв. Хуралдаанаар МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ 2024 ОНЫГ ДУУСТАЛ "0" ТӨГРӨГ БАЙХААР ТОГТООЛОО.
2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгалийн гамшигт үзэгдэл болсноос Баруун-Урт сумын малчдын амьжиргааны гол эх үүсвэр болох мал аж ахуйд их хэмжээний хохирол учирсан. Сумын хэмжээнд 2024 оны 02-р сарын 21-ний өдрийн байдлаар нийт 130662 толгой мал хорогдсон байна.
Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтын дагуу “Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно” гэсэн заалтыг үндэслэн энэхүү ээлжит хуралдаанаар тус сумын малчин, мал бүхий иргэдийн малын тоо толгойд ноогдох албан татварын хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тогтоолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3882
2686 / 69%
714 / 18%
238 / 6%
244 / 6%