Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ АЖИЛЛАХ МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2024-03-20

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлж жил бүр “МЭДЭГДЭЛ” гаргадаг.
Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах “МЭДЭГДЭЛ”-д гарын үсгээ зурж баталгаажууллаа.
Энэхүү мэдэгдлийг гаргаснаар нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэхэд байгууллага, хамт олноо манлайлан ажиллах, төрийн албаны ил тод байдлыг хангах ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%