2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Бугат сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал болж өнгөрлөө. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1. Сумын ИТХ-ын хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тухай
2. Сумын гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилт, 2024 оны Сумын гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай.
3. 2023 оны Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай
4. Өмч хөрөнгийн жилийн эцсийн тооллогын дүнгийн тухай.
5. Бугат сумын Шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны төлөвлөгөө батлах тухай
6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний тухай
7. Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын товч мэдээлэл
8. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны товч мэдээлэл
9. УИХ-н сонгуульд нэр дэвшигчдийн зурагт самбар байрлуулах байршлыг тогтоох тухай