Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🔰ОРОН ДАЯАР ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРЛАА

2024-03-28

📍Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор Гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдаж жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулдаг билээ.

📍Үүнд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үеэр дүүргийн төрийн болон бусад албан байгууллага, иргэд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцлоо. Энэ үеэр газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, аюулгүй байдлын талаарх мэдээ мэдээллийг Онцгой байдлын хэлтсээс хийлээ.

👆ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДУУГАРАХАД ХИЙХ 3 АЛХАМ
📌Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
📌Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
📌Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%