Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2024-04-02

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXI хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэхээр баталлаа. Үүнд:

1.Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

2.Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай

3.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох тухай

4.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2024 онд ахуйн зориулалтаар агнах барих амьтны тоо хэмжээг батлах тухай

5.2024 онд Сэлэнгэ аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай

6. Орон нутгийн өмчийн харилцааны асуудлууд:

 - Үндсэн хөрөнгийг актлах

 - Үндсэн хөрөнгийг акталж, дуудлага худалдааны доод үнийг тогтоох тухай

 - Үндсэн хөрөнгийг шилжүүлэх тухай    

7.“Аймаг, сумдын туг, бэлгэ тэмдгийг сурталчлах аян” зарлах тухай

8. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайгуулын зөвшөөрлийн хүсэлтэд санал өгөх тухай 

9. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай

10.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

11.Түр хамгаалах байр байгуулж, зардал шилжүүлэх тухай

12. Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийг сонгон томилох тухай.

13. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай

           14. Монгол улсын Их Хурлын сонгуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг томилуулах санал өгөх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%