Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"МАЛЧДАД ХҮРГЭХ-БИДНИЙ ТУС" ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ.

2024-04-03

       Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын салбар Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хороог түшиглэн аймгийн хэмжээнд зарласан “Малчдад хүргэх бидний тус” хүмүүнлэгийн аяныг Сант сумын Улаан загалмайн анхан шатны хороо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

      Хандивын аянд нэгдсэн сумын ЭМТ-ийн хамт олон, ЕБС-ийн сурагчид, 1-р цэцэрлэгийн хамт олон болон Ивэн 1-р багийн иргэн Я.Даваа, Г.Энхтуяа нарт халуун талархал илэрхийлье. 

       Хандивын  аянд цугласан эд зүйлсийг сумын ХАА-н тасгаас гаргасан малын хорогдлын судалгааг үндэслэн  мал хамгийн их хорогдсон дараах нэр бүхий малчин өрхүүдэд хүргэлээ.

     Үүнд: Ивэн 1-р багийн малчин Б.Баяндүүрэн, Т.Батзориг, Д.Пүрэв, Н.Амарсанаа, С.Даваажав, Б.Сонинболд, С.Батбаяр, С.Отгонбаяр, Ш.Уламбаяр, Хушаат 2-р багийн малчин Б.Энхтөр, Г.Галтбаатар, Б.Рагчаа, С.Ганзориг, Т.Сэрээтэр, Г.Эрдэнэбазар нарын нийт 15 өрхөд хүргэж ажиллалаа. 

        Сайн үйлс дэлгэрэх болтугай.

                                      САНТ СУМЫН УЗАШХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4513
3139 / 70%
867 / 19%
247 / 5%
260 / 6%