Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🔰МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ 2-Р ХОРООНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-05

✅Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газартай хамтран Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар 2-р хорооны иргэдэд хууль зүйн мэдлэг олгох зорилгоор 2024 оны 04-р сарын 05-ний өдөр сургалтыг зохион байгуулж ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм нээж үг хэллээ. 

 

✅Уг сургалтад 2-р хорооны иргэд оролцож "МУ-ын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль"-ийн талаар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж, дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Батцэцэг, Дүүргийн ерөнхий прокурорын туслах Б.Саруул  нар тус тус мэдээлэл хийсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%