ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу (2024.04.08)-ийн өдөр хуралдаж “Гэр бүлийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэл"-ээр хэрэгжиж буй ажил, арга хэмжээний үр дүнд хяналт тавьж, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтний тайлан мэдээлэлтэй танилцаж, зөвлөмж, дүгнэлтийг өглөө.