Дархан сумын 1-18 дугаар багийн гэрээт ажилтнууд гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, мэдээлэх хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах үүрэгтэй ба энэ хүрээнд Дархан сумын 1-8 дугаар багийн гэрээт ажилтнууд сургалтад хамрагдлаа. Сургалтаар
Сургалтаар:
- “Жендерт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл, гэрээт ажилтан гэр бүлийн хүчирхийлэл илрүүлэх, мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх арга замууд, хохирогчийн аюулгүй байдал ба нууцлалыг хадгалах, гэрээт ажилтан өөрийгөө сэтгэл зүйн дарамт стрессээс урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал,
- “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан анхаарах асуудал” сэдвээр Аймгийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Энххүслэн
- Хамтарсан багийн талаарх мэдээллийг Дархан сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн нар орлоо.
Сургалтыг Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран зохион байгуулж байна.