Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2024-04-10

ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу (2024.04.10)-ийн өдөр 66.6 хувийн ирцтэй хуралдлаа. Тус хурлаар “Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр /газар тариалангийн салбар, жижиг дунд үйлдвэрийн салбар, хүнсний үйлдвэрлэлийн салбар/ ХХААГ-н эрх бүхий байгууллага”-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, “МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлж, генетик нөөцийг ашиглах хамгаалах сайжруулах талаар хийж байгаа ажил, бүртгэл судалгааг сайжруулах, сурталчлах тайлагнах, бэлчээр тэжээл усан хангамжийг нэмэгдүүлэх” талаар хийж байгаа ажил, “Байгаль орчныг хамгаалах багц хууль /газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг ус, ургамал, амьтан, агаар/-ийн чиглэлээр 2024 оны хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажилтай танилцах, санал зөвлөмж өгөх Уул уурхайн үйл ажиллагаанаас болж доройтсон орчны нөхөн сэргээлт, дүйцүүлэн нөхөн сэргээлт хийх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээг ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тус тус танилцаж, зөвлөмж, дүгнэлтийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3932
2729 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%