Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 23-р хуралдаан

2024-02-28

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 23-р хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгчдийн 76%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
1. Сонгогчдын санал авч, тоолох сонгуулийн хэсэг байгуулах тухай
2. Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах байршлыг тогтоох тухай
3. Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээлэл сонсох тухай
4. Нөхөрлөлүүдийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
5. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
6. Жил зарлах тухай
7. Нийгмийн даатгалын талаар мэдээлэл сонсох тухай
8. Хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээний талаар мэдээлэл сонсох тухай
9. Сум орон нутгийн цаг үеийн талаар мэдээлэл хүргэх тухай
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулагдахтай холбогдуулан сонгогчдын санал авч, тоолох сонгуулийн хэсгийг 4 баг дээр байгуулан, сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах байршлыг тогтоон хуулийн хугацаанд Улсын бүртгэл болон аймгийн ИТХ-д тогтоолуудыг хүргүүлээд байна.
Хайрхан уул нөхөрлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонсож "Хангалттай" гэж дүгнэн, цаашид нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, дэмжиж ажиллахыг сумын Засаг дарга, СДОйн ангийн дарга нарт, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж тайланг жилийн эцэст ИТХ-д тайлагнаж байхыг нөхөрлөлүүдийн ахлагч нарт тус тус даалгасан.
Орчны бсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна.
Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа ил тод, нээлттэйгээр явуулан, иргэд олон нийтийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор 2024 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%