Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ГУЧИН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-04-04

Өнөөдөр Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гучин нэгдүгээр хуралдаан 72 хувийн ирцтэйгээр, танхимаар хуралдаж,
  • Налайх дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүй байршуулах байршил тогтоох тухай,
  • Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай,
  • Бусад гэсэн 4 асуудлыг хэлэлцэж, баталлаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Иргэний оролцоо, хамтын ажиллагааны хөгжлийн хороо болон Эрх зүй, төрийн байгуулалтын хөгжлийн хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг үндэслэн дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай асуудлыг дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%