Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2024-03-28

Цэргийн хүчний байгууллагуудад 4 жил тутам 1 удаа зохион байгууллагддаг хяналт шалгалт хийж, цаашид хийх ажлаа тодорхойлдог шалгалтын хэсгийн ахлагчаар бригадын генерал Г.Болор дүүрэгт ажиллахаар томилогдсон байна.
Монголын анхны эмэгтэй генералыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Пүрэвдорж болон хууль хүчний байгууллагуудын төлөөлөл оролцсон. Тэрээр дүүргийн хэмжээний гамшиг болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед Налайх дүүргийн цэргийн хүчний байгууллага төр захиргааны байгууллагатайгаа нягт холбоотой ажилладаг болохыг онцгойлон тэмдэглэж талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дүүрэгт хийгдэж байгаа хяналт шалгалтын ажилд нь амжилт хүсээд гарын бэлэг гардуулж, талархал дэвшүүлэв.
Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртэж, Монгол Улсын зэвсэгт хүчний түүхэнд анхны эмэгтэй генерал төрсөн. Г.Болор нь Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ын MINURCAT ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр хоёр жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%