Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-02-16

Өнөөөдөр ИТХ-ын Зөвлөлийн 2-р хуралдаан болж, дүүргийн ИТХ-ын 29 дүгээр хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг баталлаа. ИТХ-ын Зөвлөлийн гишүүд 2024.02.29-ний өдрийн 11:00 цагт танхимаар хуралдаан хийхээр тогтов. Энэ удаагийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийн байршил тогтоох тухай, Төрийн дээд одон медалиар шагнагдах иргэдийг дэмжих тухай, Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрэмийг батлах тухай , Тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг тус тус хэлэлцүүлэхээр боллоо.
Хуралдаанаар зөвлөлийн гишүүд “Иргэдийн оролцоотой-Бүтээмжийн жил” 2024 оны арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцах санал гаргасан тул дээрх асуудлыг ирэх 7 хоногт холбогдох хурлын хөгжлийн хороогоор хэлэлцүүлэн ИТХ-ын 29 дүгээр хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%