Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАТАН ИЖИЙ Хүндэтгэлийн арга хэмжээ болов.

2024-03-08

Сэврэй сумын ИТХ, ЗДТГ, Төрийн болон төрийн бус байгуууллагууд, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг суманд тэмдэглэн өнгөрүүлэв.
Боловсрол шинжлэх ухааны яамны "Боловсролын Тэргүүний ажилтан" цол тэмдгээр ЕБС-ийн Нийгмийн ажилтан Б.Булганаа, Гадаад хэлний багш Б.Лхагвасүрэн, Математикийн багш Ө.Цэндсүрэн нар, Байгаль орчин аялал жуулчлалын яамны "Аялал жуулчлалын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Хонгорын голд аялал жуулчлал эрхлэгч Бүйлсэн багийн иргэн Ц.Мөнхтуяа, Хөдөө аж ахуйн яамны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр Сайншанд багийн ахмад малчин П.Марууш, Хоолт багийн малчин Т.Сугир нар, Боловсрол шинжлэх ухааны яамны "Жуух бичиг"-ээр ЕБС-ийн мэдээлэл зүйн багш Б.Одончимэг, дуу хөгжмийн багш Ц.Болдмаа, 20-р цэцэрлэгийн багш А.Алтанцэцэг нар, Монголын нутгийн удирдлагын холбооны шагналаар малын эмч Ц.Тэгш-Эрх, сумын "ИТХ-ын жуух бичиг"-ээр Сайншанд багийн малчин Л.Тогоо, 20-р цэцэрлэгийн туслах багш Ч.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнх-Эрдэнэ, Соёлын төвийн соёлын өвийн ажилтан Б.Эрдэнэчимэг нар, “Сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл”-өөр 20-р цэцэрлэгийн багш Э.Балжинням, сумын 2023 оны “Аварга төлчин” -өөр Бүйлсэн багийн малчин Н.Сувд-Эрдэнэ нар шагнагдав.
Сумын “Хатан ижий” хүндэтгэлийн шагналын “Манлай ээж”-ээр Сайншанд багийн өндөр настан Ц.Оюунчимэг, “Асралт ээж”-ээр Хоолт багийн малчин Г.Цэцгээ, “Хөдөлмөрч ээж”-ээр Хоолт багийн малчин Н.Цэцэгбаяр, “Оюунлаг ээж”- ээр Собу хатан хайрхан ХХК -ны захирал Ж.Отгонжаргал, “Уран ээж”- ээр сумын шуудангийн салбарын шууданч Н.Цэцэгсүрэн, “Залуу ээж”-ээр Хоолт багийн малчин О.Ууганцэцэг нар шалгарч шагнагдав. Арга хэмжээний үеэр Бүйлсэн багийн уугуул Г.Энхтамирийг хадам ээж нь Дархан бэрээр өргөмжилж хүндэтгэл үзүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%