ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД ХҮҮХЭД НАС ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлөөс зохион байгуулсан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр "#Хүчирхийллээс_ангид_хүүхэд_нас" видео бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа.
1-р байр ЕБ-ын 2 дугаар сургуулийн 9а ангийн хамт олон
2-р байр ЕБ-ын 6 дугаар сургуулийн 11а ангийн хамт олон
3-р байр ЕБ-ын 2 дугаар сургуулийн 9в ангийн хамт олон тус тус шалгарсан бөгөөд шагналыг сумын салбар зөвлөлийн гишүүд шагналын гардуулж, баяр хүргэлээ.
Мөн салбар зөвлөлөөс ЕБ-ын 2,6 дугаар сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад “#ДЭЭРЭЛХЭЛ_ДЭЛГЭРЭХ_ЁСГҮЙ” аяны холбогдох мэдээллийг өгч, нөлөөллийн видео бичлэгүүдийг хүргэлээ.