Дархан Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр /2024.04.22/ болж байна. Зөвлөлийн хурлаар:
✅Дархан хот тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас үйл ажиллагааны чиглэлээс нь хамааруулж 2 хувааж “Дархан хотын хог тээвэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай
✅“Нэгдсэн самбарын байршил тогтоох тухай”
✅“Дархан сумын ИТХ-ын сонгуулийн тойрог хэсэг байгуулж , мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай” гэсэн асуудлыг хэлэлцэж байна.
Дээрх хэлэлцэх асуудлын материалтай танилцаж Дархан Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр хуралдаанд оруулах юм. Хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр болно.