2024.04.24
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ээлжит хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1.ИТХ-ын 17-р хуралдааны тов тогтоох тухай
2.Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр малжуулах төсөл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлтийн тухай
3.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны явцын мэдээлэл сонсох тухай
4.Сумын ЭМТ, ЕБС-ын үйл ажиллагааны явцын мэдээлэл сонсох тухай
5.Сумын спорт заалыг ашиглах журмын хэрэгжилтийн тухай
6.Төсвийн гүйцэтгэлд төсвийн хяналтын сонсгол хийх товыг тогтоох тухай.
7.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тойрог, мандатыг шинэчлэн батлах тухай
Тус хуралдаанаар ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр "Иргэний танхим"-д хуралдуулахаар шийдвэрлэлээ.