Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-04-22

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанд 9 төлөөлөгч танхимаар, 4 төлөөлөгч цахимаар оролцож, 65 хувийн ирцтэйгээр хуралдаж, сумын ИТХ-ын 2024 оны 02 дугаар тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасны дагуу орон нутгийн сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох, сонгогчийн санал авч тоолох зорилгоор орон нутгийн сонгуулийн хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг тус тус хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4268
2946 / 69%
830 / 19%
244 / 6%
248 / 6%