Монгол Улсад цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад 2024 оны 04 сарын 25-ны өдөр дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм, Засаг дарга С.Даваасүрэн нар шагнал гардууллаа.
НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр
-Цаг уурын инженер Э.Энх-Өлзий
-Цаг уурын техникч Э.Уранцэцэг
ДИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр
Усны харуулын ажиглагч И.Хэрлэнбаяр
Багануур ХК-ийн шагналаар
Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг
Дулааны станц ТӨХК-ийн шагналаар
Цаг уурын техникч Б.Мөнхзаяа нар тус тус шагнагдлаа.
Ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж шагнагдсан ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, аз жаргал хүсье.