Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын алба хамтран төсөвт байгууллагын албан хаагчдыг хамруулсан “Амьдралын зөв дадал” сэдэвт өглөөний цайн уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төвд зохион байгууллаа. Тус уулзалтад 65 албан хаагч, ИТХ-ын 12 Төлөөлөгч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны 2 мэргэжилтэн тус тус оролцож өөрсдийн баримталж буй зөв дадал, байгууллагын онцлог дадал зэргээ чөлөөтэй ярилцлага хийлээ.