Сайншанд сумын Улаан Загалмайн анхан шатны хорооноос Дорноговь аймаг дахь ахмад настны төрөлжсөн асрамжийн газрын ахмадуудад сайн дурын ажлаар дамжуулан ахмад настнуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжих, олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус сайн үйлсийн үйл ажиллагаанд нэгдсэн Дорноговь аймгийн ахмадын хорооны хамт олонд гүн талархал илэрхийлье.