Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдаан өнөөдөр (2024.04.26) Нутгийн удирдлагын ордны Хуралдааны танхимд төлөөлөгчдийн 62,5 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар:
1. Монгол туургатан, олон угсаатны “Жангар” соёлын өвийн их наадам зохион байгуулах журам батлах тухай
2. Баруун бүсийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахыг дэмжих тухай
3. Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
4. Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцэнэ.