ХОТ АЙЛ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Дорноговь аймгийн зарим сумдын "Хот айлд" ажиллах удирдамжийн дагуу аймгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сайхандулаан суманд 04 дүгээр сарын 03-ны өдөр ирж Сумын удирлагуудтай уулзалт мэдээллийг зохион байгуулж ажил үүргийн хуваарь, чиглэлийн дагуу сумын Цохио баг, Жаргалант баг, Улааншороот багуудад ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын Засгийн газар болон аймгаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг таниулах, зудын эрсдлийг даван туулах хариу арга хэмжээг төлөвлөх, өвөлжилт, хаваржилт хүнд байгаа сумдын малчны хотонд 3 хоног ажиллаж тэдний санал, хүсэлт, тулгамдаж байгаа асуудлыг хүлээн авах, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан.