Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймаг, Нийслэлийн ГХУСАЗСЗ-ын гишүүдийн туршлага солилцох хэлэлцүүлэг боллоо

2024-04-26

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт зохион байгуулагдсан  “НИЙСЛЭЛ, БАРУУН БҮСИЙН ИТХ"-ын хамтарсан зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Я.Очир, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Түвшинзориг нар оролцлоо.

Зөвлөгөөний нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Ховд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Ховд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Баян-Өлгий аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Хавыл нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд:

*      Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт,

*      Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын үйл ажиллагааны явц,

*     Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд

*  Шашны байгууллагын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, туршлага судлах, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн нэг ойлголттой болох, Төлөөлөгчдийн хууль эрх зүйн орчны талаар мэдлэг, ур чадварын түвшинг ахиулах, чадамжийг сайжруулах зорилготой уулзалт зөвлөгөөн боллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%