🔰Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, хамтран 2024 оны 05 сарын 02-ны өдөр Хамтарсан багийн 40 гаруй гишүүдэд сургалт зохион байгууллаа.
📍Уг сургалтад “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат нь “Кейсийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн нөхцөл байдлыг үнэлэх”, “Гэр бүлийн гишүүдэд гадаад, дотоод харилцааг үнэлэх”, “Хэрэгцээнд тулгуурлан хуульд заагдсан үйлчилгээг төлөвлөх”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх яаралтай, зайлшгүй 8 тохиолдол” “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл өндөр байх 10 тохиолдол”, “Архи согтууруулах ундааны хэрэглээний эрсдэлийг үнэлэх” зэрэг сэдвээр анхан шатны мэдлэг арга зүйг практикт суурилсан байдлаар олгосон юм.
📍Сургалтад хамрагдсан нийт хүмүүст ИТХ-ын дарга Т.Отгонболд, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Багануур хөтөлбөрийн менежер Д.Оюунтуул , Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат нар гэрчилгээ гардууллаа.