Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ЗОРИЛГО ДОР ТАНИН МЭДЭХҮЙН "АХА" ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА

2024-05-02

Өнөөдөр "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" сургалтыг дүүргийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон зөвлөлөөс санаачлан дүүргийн төрийн албаны байгууллагуудын удирдлага, ХАБ хариуцсан ажилтнуудад зохион явууллаа.
 
Дээрх сургалтыг Монголын ХАБЭА-н мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч, ХНХДС-ийн зөвлөх, ЭЗ-ийн ухааны доктор Б.Довдонбалжир багш ХАБЭА-н орчин үеийн чиг хандлага, гадаад орны туршлага, ААН-үүдийн ХАБЭА-н зөвлөлийн ажиллах журам, анхаарах асуудал, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд ажил олгогчийн үүрэг, анхаарах асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.
 
Сургалтын дараагаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах орон нутгийн зөвлөлийн ажиллах журам, танин мэдэхүйн асуултуудыг багтаан, хууль сурталчлан таниулах зорилгоор танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг оролцогч 60 гаруй хүний дунд, шинэлэг хэлбэрээр буюу Kahoot сайт ашиглан зохион байгуулж, 5 байр шалгаруулж, урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%