Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН НОГООН ТӨГӨЛ БИЙ БОЛГОНО.

2024-05-03

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр", аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Хайлаасны баяр”-ын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Гурвансайхан хорооллын урд талын мод үржүүлгийн талбайд байршуулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөөний эргэн тойронд хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нартай хамтран мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Аймгийн Маанийн хийдийн урд талд байсан Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөг нүүлгэн шилжүүлж уг талбайд шинэчлэн байршуулсан бөгөөд хөшөөний тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ тус бүрд нэг модыг хариуцуулан цаашдын арчлалт хамгаалалт, усалгааг хийж байхыг даалган тэмдэгжүүлж өглөө.
Хүрэлцэн ирж оролцсон бүх хүмүүст баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%