Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

🔰“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ТАНЫ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-06

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх зорилгоор “Хүүхэд хамгаалал, таны оролцоо” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг 2024 оны 05 сарын 06-ны өдөр Соёлын ордонд зохион байгууллаа.

“Хүүхэд хамгаалал, таны оролцоо” сэдэвт нөлөөллийн сургалт, үйл ажиллагааг дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Отгонболд нээж үг хэллээ.

Уг сургалтад Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн Дэд Хурандаа Батцоож нь “Өсвөр насны хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал”, Дэлхийн зөн олон Улсын байгууллагын Багануур орон нутгийн зохицуулагч С.Бадамгарав нь “Дэлхийн зөн олон Улсын байгууллагын үйл ажиллагаа”, Монголын хуульчдын холбооны сургагч багш, хуульч Г.Оюунбаяр нь “Хүүхэд хамгаалал, таны оролцоо” сэдвээр тус тус мэдээ мэдээлэл өглөө.

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газар, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Дэлхийн зөн олон Улсын байгууллагын Багануур орон нутгийн хөтөлбөртэй хамтран ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%