Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

2024-05-09

Тус хуралдаан цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэх бөгөөд  хороодын хуралдааны тов болон ээлжит XXVII хуралдааны товыг зарлана.

1.“Онги-Ус суваг” ОНӨХХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан гарсан аймгийн ИТХ-ын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай;

2.“Өв агро гурил тэжээлийн үйлдвэр” ОНӨХХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан гарсан аймгийн ИТХ-ын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай;

3.Өвөрхангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай;

4.Аймгийн ИТХ-аас баталсан 2024 онд хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай;

5.Аймгийн 2023 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл, аудитын дүгнэлтийн тухай;

6.Төвхөн хийд, Шанхын баруун хүрээ хийдийг орон нутгийн өмчлөлд бүртгэх тухай;

7.Орон нутгийн өмчит “Онги ус суваг”, “Хархорин ус суваг” ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай;

8.Орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, үр ашгийн тайлангийн тухай;

9.Орон нутгийн өмчит зарим компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай;

10.Баянтээг ХК-ийн тайлантай холбоотой 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийн тухай;

11.Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай;

12.Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай;

13.Иргэний зөвлөлийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай;

14.Аймгийн ИТХ-аас хяналт шалгалт хийсэн ажлын хэсгүүдийн дүгнэлтийн тухай;

15.Хуралдаан товлон зарлах тухай;

            16.Хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлын тухай.