Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” ЦАХИМ КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2024-05-15

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд  Ерөнхий боловсролын сургуулиудын Эко бүлгэмийн сурагчдын дунд цахим контент бүтээх уралдааныг зохион байгуулсан.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт  хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой энэхүү уралдаанд нийт 19 сургуулийн Эко бүлгэмийн сурагчид оролцож, байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах сэдвийн хүрээнд 12 бүтээл ирүүлжээ.

Үүнээс 1 дүгээр байранд 9 дүгээр сургууль, 2 дугаар байранд 19 дүгээр сургууль, 3 дугаар байранд 21 дүгээр сургууль буюу Дархан Эмпати сургуулийн Эко бүлгийн сурагчид тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Шагналыг Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дарга Г.Батбаяр, Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн мөрдөгч Б.Зам нар гардууллаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%