Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР"-ИЙН МЭНД ХҮРГЭЕ.

2024-05-15

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 05 дугаар capын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихөд уриалж байна.
Та олон улсын гэр бүлийн өдөр бүх хайраа гэр бүлдээ зориулж, гэр бүлийн гишүүдтэйгээ баяр баясгалантай, аз жаргалтай, хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
#БҮХ_ХАЙРАА_ГЭР_БҮЛДЭЭ🤗💐💐
#Гэр_бүл_төлөвлөлт💐💐
#Эртбиш_Ойрбиш 💐
👨‍👨‍👧‍👦ХҮҮХДҮҮДДЭЭ БАХАРХАН ДУУРАЙХ ЭЦЭГ, ЭХ НЬ БАЙЯ.🥰
Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%