Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын заан Ч.Бямбадоржийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр /2024.05.17/ болж байна.
Алдрын түүчээ барилдааны нээлтэд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа, МУ-ын Манлай заан Д.Мягмар болон Ховд бөхийн дэмжээний тэргүүлэгчид, бөхчүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Ховд бөхийн дэвжээнээс залгамж халаагаа бэлтгэх зорилгоор “Алдрын түүчээ” өсвөрийн бөхийн барилдааныг зохион байгуулан 16-18 насны өсвөрийн бөхчүүдийг сонгоно.
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг Ховд бөхийн дэвжээнээс санаачлан Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн БТСГ хамтран зохион байгуулж байна.