Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж сэдэвт баруун бүсийн сургалт Ховд аймагт эхэллээ.

2024-05-20

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, аймгийн ИТХ хамтран “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт баруун бүсийн сургалтыг 05-р сарын 20-21- ний өдрүүдэд Ховд хотод зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Баярсүх үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Их Британийн сургагч багш нар болох Алан Болдвин, Роб Хоблин, төслийн багийн ажилтнууд хууль бус ан агнах гэмт хэрэгтэй тэмцэх төслийн талаар мэдээлэл хийлээ.
Баруун бүсийн сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын холбогдох албаны 18 төлөөлөл оролцож байна.
Сургалт нь 4 үе шаттай бөгөөд энэ удаагийн 3-р шатны сургалт нь зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, улмаар бөхөнд хамаарах аливаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгахад шийдвэрийг гаргах, манлайлах, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулахад алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
“Монгол бөхөнгийн эврийн хэрэглээ, худалдааны асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ур чадварт суурилан багаар богино хугацаанд нотлох баримт дээр тулгуурлан хурдан зөв таамаглах улмаар оновчтой шийдвэрийг гаргаж, удирдан манлайлах ур чадварыг ахиулах чухал ач холбогдолтой юм.
Үе шатууд бүхий сургалтыг дүүргэсний дараагаар INTERPOL-оос магадлан итгэмжилсэн WCS-байгууллагаас сургалтын батламжийг олгох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%