Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ШИНЭ ХӨГЖЛИЙН ЗАМ” МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГ ИРГЭДЭД ХҮРГЭЛЭЭ

2024-05-10

 
2020 оны сонгуулийн дүнгээр шинээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаанд олон тулгуурт хөгжлийн загварыг хэрэгжүүлж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэнээ дээдэлсэн аймаг болгохыг эрхэм зорилгоо болгон тодорхойлж хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн хурлын төлөөлөгчид 2020-2024 онд аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан, түүнд хяналт тавин ажилласан билээ.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын удирдлагууд 2020-2024 онуудад хэрэгжүүлсэн “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг иргэд, төрийн албан хаагчдад хүргэж байна.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%