Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-21

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэдлэг ойлголт өгөх чиглэлээр төлөвлөгөөт чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 19 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн дарга, мэргэжилтэн нар бүрэн хамрагдлаа.
Тус сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нийт оролцогчдыг мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллах чиглэл өгч, сургалтад идэвхтэй оролцож, мэдээлэл хийх байгууллагуудаас зөвлөгөө авч ажиллахыг хүслээ. Сургалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны алба хаагчид, болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн туслах Г.Цэрэндэжид, Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х.Эрдэнэчулуун, Насан туршийн суралцахуйн төвийн багш С.Пүрэвсүрэн болон Архангай аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитор Л.Соёлмөнх, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэтуяа, Орон нутгийн өмчийн газрын дарга Х.Ганхуяг, Архивын тасгийн дарга Т.Гантуяа, нар илтгэл тавьж оролцогч нарын асуултад хариулж, зөвлөмж өгч, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%