Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2024-05-24

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
-Үерийн аюултай бүс нутгаас нүүх
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
-Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
-Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
-Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
✅Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ:
-Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/
-Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
-Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
-Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
-Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
-Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
-Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх
✅Үер, усны аюулын үед өрх гэрт зайлшгүй бэлэн байвал зохих зүйлс:
-Ундны ус
-Илчлэг хоол хүнс
-Мэдээлэл холбооны хэрэгсэл /радио, гар утас/
-Эмийн сан, ариун цэврийн хэрэглэл, ариутгалын бодис
-Гэрэлтүүлэх болон дохио өгөх хэрэгсэл /гар чийдэн, лаа, шүдэнз, тод өнгийн даавуу, дарцаг, утаат дохио, толь, шүгэл гэх мэт/
-Дулаан хувцас, цув, усны гутал, хөнжил
-Түлээ түлш
-Хүүхдийн хийлдэг тоглоом, ном, газрын зураг
-Хүрз, жоотуу, олс, алчуур бээлий
-Гарын доорхи материал ашиглан хөвөх хувцас, хэрэгсэл бэлтгэх
✅Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ
-Өөртөө болон бусдад туслах
-Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
-Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах
-Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах
-Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
-Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
-Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
-Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
-Гараа тогтмол савандаж угаах
-Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг буцалгаж ариутгах
-Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх
-Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэх гэх мэт...
Эх сурвалж: www.nema.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%