Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН 1-24 ДҮГЭЭР ХОРООДЫН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-05-28

Өнөөдөр /2024.05.28/ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэдэг анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох дүүргийн 1-24 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, албан хаагчидтай чөлөөт уулзалт хийж, санал бодлоо солилцлоо.
Тус уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар оролцож, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгардаг нийтлэг асуудал, цаашид анхаарч ажиллавал зохих санал, хүсэлтийг сонсож, тодорхой асуултуудад хариулт өглөө.
Чингэлтэй дүүргийн хувьд “Эрүүл Чингэлтэйчүүд 2024” хөтөлбөрийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн 5 төвийг шинээр барьж ашиглалтад оруулсан.
Мөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг барих 2.8 га газрыг дүүрэг өөрийн хөрөнгөөр чөлөөлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эмнэлгийн барилгыг барихаар Эрүүл мэндийн яамтай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулаад байгаа юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%